Thursday, December 23, 2010

Богд-хаан ууланд 1500 тарвага бий


Богдхан уулын дархан цаазат газарт 200 бор гөрөөс, 70 гахай, 1500 орчим толгой тарвага байгааг БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс хийсэн ан амьтны тооллогоор тогтоов. Богдхан уулын ой зохион байгуулалтын судалгааны тайлан гаргаж, байгаль хамгаалагчдад зориулсан ойн зургийг хэвлэлтэнд бэлтгэж байгаа. Түүнчлэн, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт 10 хоногийн хугацаатай 156 толгой хөхтөн амьтан, нэг зүйл могой, 12 зүйл 12 толгой шувуунаас шимэгчийн судалгааг авах зорилгоор дээж авчээ.

Богд хааны хаш тамгыг хэн сийлсэн бэ



1911 оны 12 сарын 29. Баасан гариг. Их Хүрээний Зүүн хүрээний газар морин цагт Богд гэгээнд Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Хаан цол өргөн, Монгол Улсын эрдэнийн их суурь-хаан ширээнд залах их ёслолыг хийж, энэ баярыг бүх Монгол даяар өргөн тэмдэглэжээ.

Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

Төрийн тамганы хаш чулууг олсон Сэцэн чин вангийн хошууны Цэнд зайсанд Богд хааны зарлигаар улсын сангаас 500 лан мөнгө олгож, үе улиран дэд зэрэг жинс шагнаж байжээ.

Харин Богд хааны хаш тамгыг
хэн гэгч хүн сийлсэн юм бол оо?


Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Хааны тамгыг гадаадын хүнээр хийлгэхгүй, монгол дарханаар сийлүүлж түүхэнд тэмдэглэн үлдээнэ” хэмээн шожион /чулуучин/ хайсаар Зүүн хүрээний Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбо гэгчийг олж түүгээр хийлгэх болсон байна.

“Хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүн урьд нь Хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч наймаа хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадалгүй тэнд гурван жил суухдаа чулуу урлах эрдэм сурч багажтай ирсэн гэнэ.
Лувсангомбо нь Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж хааны тамга урлаж эхэлсэн байна. Тамга хийдэг гэртээ хүн оруулдаггүй байсан гэдэг. Хэдэн сарын дараа Лувсангомбо "Миний нүүр, гар хөл хашийн хоронд идэгдэж хавагнаад байна. Энэ хорыг ганцхан архи авдаг гэнэ" гэж Богд хаанд айлтгал өргөхөд "Өдөр бүр нэг лонх архи өгч байсугай" хэмээн зарлигджээ. Энэ нь балгах дуртай тэр хүний бяцхан ов заль байсан гэдэг юм.

Түүнийг Шарга морьтын амнаас Дунд голын хойд хөвөөнд нүүлгэж, сүүлдээ Дотоод яамны баруун хамарт ч буулгаж, харуул манааны харгалзаан доор олон сар ажиллуулсаар тамга урлах ажлыг нь дуусгажээ.

Тамга хийж дуусмагц хүлээн авч танилцсан Дотоод яамны сайд Цэрэнчимэд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүйн зэрэгцээ “дэндүү удаан хийлээ” хэмээн Лувсангомбыг донгодсон байна. Лувсангомбо хариуд нь “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болбол манай улсын хил гадагшаа тэлэхийн шинж тэмдэг" гэж маргаж байжээ. /зургийг харна уу!/
Мөн тэрээр “Өнгөт наран гэрэлт Богд минь хаан суулаа. Өвгөн би түүний тамгыг өндөр уулын өвөрт эхлэн урлаж, өргөн голын захад үзэмж сайхнаар үйлдэж төгсгөх нь түмэн үеийн түүхт хэрэг” хэмээн ерөөж байсан гэдэг.

Да лам Цэрэнчимэд нэг түшмэдийн хамт Лувсангомбыг дагуулан тамгаа авч Богдод өргөхөөр очиход дэргэдийн ноёд “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна" гэхэд нь “Миний хар гар байвал надад өөр ямба хэргэм хэрэггүй. Зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж аймшиггүй өчиж байсан гэдэг.

Хаш тамга хийснээс хойш жил гаруй болоход Лувсангомбод шан харамж өгсөнгүй. Үүнд гомдсон Лувсангомбо Богд хаанд айлтгал өчсөн байна. “Хаан төрийн тамга урласан хүнийг нэг бол насан туршид нь цалин пүнлүү өгч асран тэтгэдэг, эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхэхийг хаан эзэн минь өөрөө мэдтүгэй” хэмээн айлтгал өргөсөн түүнд насан туршид нь сар бүр гучин янчаан олгох Богдын зарлиг буулгаж байжээ. Тэрээр энэ тусгай эрх ямбаа 1921 онд ардын засаг мандтал эдэлж байсан байна.
Харин Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн VIII хурлын 14 дүгээр зүйлд "Тамга хийсэн лам Лувсангомбо, дарга өндөр Гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үүрд цалин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учир Сангийн яамнаас тэдэнд хэр зохисоор мал юмыг олгоод хойшид таслан зогсоохоор тогтов" гэж заасан байдаг ажээ.


Их Хүрээний модон барын даамал байсан энэ хүн бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн түүхтэй. Энэ мөнгөн тэмдэгт нь 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртүүдээр гарсан бөгөөд 10-тын доллар нь хонины, 25-тын доллар нь үхрийн, 50-тын доллар нь морины, 100-тын доллар нь тэмээний зурагтай байжээ…

Монгол зоос болон мөнгөн тэмдэгтийн түүх судлаач Б.Нямаа 2007 онд хэвлүүлсэн “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921” номдоо анх “хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүний тухай дэлгэрэнгүй оруулж судалгааны эргэлтэнд оруулсан гавьяатай хүн.
Тэрээр олон жилийн туршид АНУ-д ажиллаж амьдрахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” /Ч.Энхбат, Ц.Батсайхан нарын хамт 2002 он/, “Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга”/2005 он/, “Чингис хааны зоосон мөнгө”/2006 он/ зэрэг номууд бичсэн манай урдаа барих нэртэй цуглуулагчдын нэг, түүхч хүн.

Би хувьдаа түүнийг монголын түүхийн шинжлэх ухааны зоос судлалын салбарын лидер гэж хүндэлж явдаг нэгэн билээ. Та бүхэн энэ хүний цуглуулгатай танилцахыг хүсвэл түүний хөтөлдөг дараах вэб сайт руу орж сонирхоорой. http://mongoliancoins.com/
Өнөөдөр улс даяараа өргөн тэмдэглэж байгаа Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан алсын АНУ-д аж төрж буй Б.Нямаа ахдаа болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд шинэ оны мэнд хүргэж байна.

Богд Хаан Уул уруу явсан зугаалга


2010 оны 9 дүгээр сарын 11-12ын хооронд манай сургуулийн 10-р ангийн AP Байгалийн Эргэн Тойрох Шинжлэх Ухаан ангийн хүүхдүүд 2 хоногийн зугаалганд явав. Тэд Богд Хаан Уулын доор байрладаг Овооны Энгэрт байрласан бөгөөд тэнд хоносон.
Байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхээс гадна, сурагчид байгаль дээрх оршдог амьтадуудын популяц дээр анализ хийж олон төрлийн амьтадыг ангилсан.
Сурагчид Daniel Doucette, Thomas Loporto, Susan Stenlund, Cheryl Rosenkerr, and Edith Sagi багш нартай хамт явсан бөгөөд 12ны үдээш хойш ирсэн

Гоожингийн өндөрт Богд хаан хоригдож байжээ

2010-08-12 10:55

 Нийслэл хотынхоо түүхэн дурсгалт барилга байшин, хөшөө баримлуудыг бид уншигчдадаа цувралаар танилцуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бэлтгэдэг “Нийслэлийн нэрийн хуудас” буланд Гоожингийн өндөр гэж нэрлэгдэж ирсэн энэхүү барилгын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Навсайж нооройсон энэ байшинг магадгүй та харсан л байх. Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн хойд талд орших хоёр давхар энэхүү барилгыг бид л тоохоо больсноос биш уг нь зуу гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм.
Богд хаант Ммонгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан хоёр байшингийн нэг нь энэ аж. 1916 онд Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Козин тэнд ажилладаг байсан учир “өндөр” гэж нэрлэгдэх болжээ.
1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүх бий. XX зууны эхэн үед энэ байшинг барьсан бөгөөд барилгын гол материал шавар, мод гэнэ. Тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ.
1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг. Ггоожингийн өндөр хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамгаалалтад байдаг.

Монголчууд маань Манж хятадын дарлалд 220 гаруй жил болсон түүхийг та бид сайн мэднэ. Манжаас тусгаарлах санаа бодол монголын нийгэмд газар авч, тэргүүний үзэлт ноёд, сэхээтнүүд, дээд лам хуврага нар нам нийлж, сэм хуйвалдаж эхэлсэн нь 1900-д оны эхэн үе.
Бид 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж ярьж бичдэг. Тэгвэл монгол газар нутгаас манж хятадын төлөөний түшмэл амбан сайд нарыг хөөн гаргаж, улмаар тусгаар улсаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаанд өргөмжилсөн түүхт өдөр бол яах аргагүй 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр билээ.
Харин монголчууд бид энэ өдрийн түүхэн үр дүн, хожмын олон хэрэг явдлын уялдаа холбооны учиг зангилааг төдийлөн гараж дөвийлгөж үзэхгүй явна.
Миний бодлоор энэ өдрийг тусгайлан тэмдэглэх нь монголчууд бидний дунд саармагтаж унтраад байгаа үндэсний үзлийг эргүүлж сэргээхэд хувь нэмэр оруулах, өдөөн дэврээх нэг том шалтаг болно гэж бодож байна.
Богд хааны ногоон ордон
Монгол төр, шашныг хослон баригч 8-р Богд Жавзандамбаын |1869-1924|
Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон
ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн
бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ __________хугацаанд тус
ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан
байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна.
Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр
1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг
барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил
амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж
хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан ,
хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан
гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн
доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө
талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр
талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хос ЛУУ и
түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол
хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн
ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар
хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,
хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн
байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө
зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр
баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус
тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг
төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд
барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг
уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг
хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн
бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд
талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр
*Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж
хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу
дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан
багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил
бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга
үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг
дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа
тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв .
хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм ,
Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж
Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ
сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш ,
Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний
шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших
жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар ,
ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд
9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго
хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан
байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар
зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын
гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба
хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн
Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын
бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ.
Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар
байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан.
Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин
цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй.
Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд
хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн
судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар
ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш
бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий.
10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд
тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний\ хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд
зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас
Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм ,
Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад
их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд
Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд
1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд
гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу
буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь
эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод ,
чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны
гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр ,
домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар
баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.