Thursday, December 23, 2010
Богд хааны хаш тамгыг хэн сийлсэн бэ

1911 оны 12 сарын 29. Баасан гариг. Их Хүрээний Зүүн хүрээний газар морин цагт Богд гэгээнд Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Хаан цол өргөн, Монгол Улсын эрдэнийн их суурь-хаан ширээнд залах их ёслолыг хийж, энэ баярыг бүх Монгол даяар өргөн тэмдэглэжээ.
Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.
Төрийн тамганы хаш чулууг олсон Сэцэн чин вангийн хошууны Цэнд зайсанд Богд хааны зарлигаар улсын сангаас 500 лан мөнгө олгож, үе улиран дэд зэрэг жинс шагнаж байжээ.
Харин Богд хааны хаш тамгыг
хэн гэгч хүн сийлсэн юм бол оо?
Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Хааны тамгыг гадаадын хүнээр хийлгэхгүй, монгол дарханаар сийлүүлж түүхэнд тэмдэглэн үлдээнэ” хэмээн шожион /чулуучин/ хайсаар Зүүн хүрээний Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбо гэгчийг олж түүгээр хийлгэх болсон байна.
“Хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүн урьд нь Хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч наймаа хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадалгүй тэнд гурван жил суухдаа чулуу урлах эрдэм сурч багажтай ирсэн гэнэ.
Лувсангомбо нь Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж хааны тамга урлаж эхэлсэн байна. Тамга хийдэг гэртээ хүн оруулдаггүй байсан гэдэг. Хэдэн сарын дараа Лувсангомбо "Миний нүүр, гар хөл хашийн хоронд идэгдэж хавагнаад байна. Энэ хорыг ганцхан архи авдаг гэнэ" гэж Богд хаанд айлтгал өргөхөд "Өдөр бүр нэг лонх архи өгч байсугай" хэмээн зарлигджээ. Энэ нь балгах дуртай тэр хүний бяцхан ов заль байсан гэдэг юм.
Түүнийг Шарга морьтын амнаас Дунд голын хойд хөвөөнд нүүлгэж, сүүлдээ Дотоод яамны баруун хамарт ч буулгаж, харуул манааны харгалзаан доор олон сар ажиллуулсаар тамга урлах ажлыг нь дуусгажээ.
Тамга хийж дуусмагц хүлээн авч танилцсан Дотоод яамны сайд Цэрэнчимэд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүйн зэрэгцээ “дэндүү удаан хийлээ” хэмээн Лувсангомбыг донгодсон байна. Лувсангомбо хариуд нь “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болбол манай улсын хил гадагшаа тэлэхийн шинж тэмдэг" гэж маргаж байжээ. /зургийг харна уу!/
Мөн тэрээр “Өнгөт наран гэрэлт Богд минь хаан суулаа. Өвгөн би түүний тамгыг өндөр уулын өвөрт эхлэн урлаж, өргөн голын захад үзэмж сайхнаар үйлдэж төгсгөх нь түмэн үеийн түүхт хэрэг” хэмээн ерөөж байсан гэдэг.
Да лам Цэрэнчимэд нэг түшмэдийн хамт Лувсангомбыг дагуулан тамгаа авч Богдод өргөхөөр очиход дэргэдийн ноёд “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна" гэхэд нь “Миний хар гар байвал надад өөр ямба хэргэм хэрэггүй. Зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж аймшиггүй өчиж байсан гэдэг.
Хаш тамга хийснээс хойш жил гаруй болоход Лувсангомбод шан харамж өгсөнгүй. Үүнд гомдсон Лувсангомбо Богд хаанд айлтгал өчсөн байна. “Хаан төрийн тамга урласан хүнийг нэг бол насан туршид нь цалин пүнлүү өгч асран тэтгэдэг, эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхэхийг хаан эзэн минь өөрөө мэдтүгэй” хэмээн айлтгал өргөсөн түүнд насан туршид нь сар бүр гучин янчаан олгох Богдын зарлиг буулгаж байжээ. Тэрээр энэ тусгай эрх ямбаа 1921 онд ардын засаг мандтал эдэлж байсан байна.
Харин Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн VIII хурлын 14 дүгээр зүйлд "Тамга хийсэн лам Лувсангомбо, дарга өндөр Гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үүрд цалин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учир Сангийн яамнаас тэдэнд хэр зохисоор мал юмыг олгоод хойшид таслан зогсоохоор тогтов" гэж заасан байдаг ажээ.

Их Хүрээний модон барын даамал байсан энэ хүн бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн түүхтэй. Энэ мөнгөн тэмдэгт нь 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртүүдээр гарсан бөгөөд 10-тын доллар нь хонины, 25-тын доллар нь үхрийн, 50-тын доллар нь морины, 100-тын доллар нь тэмээний зурагтай байжээ…
Монгол зоос болон мөнгөн тэмдэгтийн түүх судлаач Б.Нямаа 2007 онд хэвлүүлсэн “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921” номдоо анх “хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүний тухай дэлгэрэнгүй оруулж судалгааны эргэлтэнд оруулсан гавьяатай хүн.
Тэрээр олон жилийн туршид АНУ-д ажиллаж амьдрахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” /Ч.Энхбат, Ц.Батсайхан нарын хамт 2002 он/, “Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга”/2005 он/, “Чингис хааны зоосон мөнгө”/2006 он/ зэрэг номууд бичсэн манай урдаа барих нэртэй цуглуулагчдын нэг, түүхч хүн.
Би хувьдаа түүнийг монголын түүхийн шинжлэх ухааны зоос судлалын салбарын лидер гэж хүндэлж явдаг нэгэн билээ. Та бүхэн энэ хүний цуглуулгатай танилцахыг хүсвэл түүний хөтөлдөг дараах вэб сайт руу орж сонирхоорой. http://mongoliancoins.com/
Өнөөдөр улс даяараа өргөн тэмдэглэж байгаа Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан алсын АНУ-д аж төрж буй Б.Нямаа ахдаа болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд шинэ оны мэнд хүргэж байна.
Богд Хаан Уул уруу явсан зугаалга

2010 оны 9 дүгээр сарын 11-12ын хооронд манай сургуулийн 10-р ангийн AP Байгалийн Эргэн Тойрох Шинжлэх Ухаан ангийн хүүхдүүд 2 хоногийн зугаалганд явав. Тэд Богд Хаан Уулын доор байрладаг Овооны Энгэрт байрласан бөгөөд тэнд хоносон.
Байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэхээс гадна, сурагчид байгаль дээрх оршдог амьтадуудын популяц дээр анализ хийж олон төрлийн амьтадыг ангилсан.
Сурагчид Daniel Doucette, Thomas Loporto, Susan Stenlund, Cheryl Rosenkerr, and Edith Sagi багш нартай хамт явсан бөгөөд 12ны үдээш хойш ирсэн
Гоожингийн өндөрт Богд хаан хоригдож байжээ
2010-08-12 10:55 Нийслэл хотынхоо түүхэн дурсгалт барилга байшин, хөшөө баримлуудыг бид уншигчдадаа цувралаар танилцуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бэлтгэдэг “Нийслэлийн нэрийн хуудас” буланд Гоожингийн өндөр гэж нэрлэгдэж ирсэн энэхүү барилгын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Навсайж нооройсон энэ байшинг магадгүй та харсан л байх. Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн хойд талд орших хоёр давхар энэхүү барилгыг бид л тоохоо больсноос биш уг нь зуу гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм.
Богд хаант Ммонгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан хоёр байшингийн нэг нь энэ аж. 1916 онд Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Козин тэнд ажилладаг байсан учир “өндөр” гэж нэрлэгдэх болжээ.
1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүх бий. XX зууны эхэн үед энэ байшинг барьсан бөгөөд барилгын гол материал шавар, мод гэнэ. Тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ.
1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг. Ггоожингийн өндөр хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамгаалалтад байдаг.
Монголчууд маань Манж хятадын дарлалд 220 гаруй жил болсон түүхийг та бид сайн мэднэ. Манжаас тусгаарлах санаа бодол монголын нийгэмд газар авч, тэргүүний үзэлт ноёд, сэхээтнүүд, дээд лам хуврага нар нам нийлж, сэм хуйвалдаж эхэлсэн нь 1900-д оны эхэн үе.
Бид 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж ярьж бичдэг. Тэгвэл монгол газар нутгаас манж хятадын төлөөний түшмэл амбан сайд нарыг хөөн гаргаж, улмаар тусгаар улсаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаанд өргөмжилсөн түүхт өдөр бол яах аргагүй 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр билээ.
Харин монголчууд бид энэ өдрийн түүхэн үр дүн, хожмын олон хэрэг явдлын уялдаа холбооны учиг зангилааг төдийлөн гараж дөвийлгөж үзэхгүй явна.
Миний бодлоор энэ өдрийг тусгайлан тэмдэглэх нь монголчууд бидний дунд саармагтаж унтраад байгаа үндэсний үзлийг эргүүлж сэргээхэд хувь нэмэр оруулах, өдөөн дэврээх нэг том шалтаг болно гэж бодож байна.

Богд хааны ногоон ордон
Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон
ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн
бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ __________хугацаанд тус
ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан
байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна.
Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр
1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг
барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил
амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж
хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан ,
хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан
гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн
доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө
талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр
талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хос ЛУУ и
түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол
хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн
ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар
хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,
хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн
байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө
зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр
баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус
тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг
төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд
барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг
уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг
хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн
бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд
талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр
*Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж
хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу
дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан
багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил
бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга
үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг
дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа
тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв .
хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм ,
Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж
Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ
сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш ,
Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний
шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших
жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар ,
ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд
9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго
хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан
байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар
зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын
гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба
хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн
Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын
бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ.
Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар
байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан.
Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин
цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй.
Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд
хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн
судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар
ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш
бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий.
10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд
тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний\ хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд
зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас
Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм ,
Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад
их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд
Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд
1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд
гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу
буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь
эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод ,
чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны
гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр ,
домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар
баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.
Богд хааны ордныг айлууд түрээсэлжээ
2010 оны 6-р сарын 29
Нийслэлд байрлах түүхэн дурсгалт барилга, байшинг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас уг барилга байшингийн хадгалалт хамгаалалт алдагдаж, устах аюулд ороод байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байрлах В.Кларов, Д.Шмераль, Х.Чойбалсан нарын амьдарч байсан байшинг Худалдаа хөгжлийн банкны агуулах болгосон гэнэ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутагт байрладаг Богд хааны ордны зарим барилгыг өмчилж хамгаалж буй байгууллага байхгүйн зэрэгцээ уг барилгад гурван айл амьдардаг болоод хэдэн жилийн нүүр үзсэн байна. Эдгээр айл нь Удирдлагын академийнханд түрээс төлдөг аж. Үүнээс гадна Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүс нийт 58 га байхаас 72479 м.кв, Чин ван Ханддоржийн байшингийн хамгаалалтын бүс 0.5 га байхаас 2596 болж тус тус хасагдсан байна.
Мөн улсын хамгаалалттай түүхэн дурсгалт газар болох Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг барилгын орчимд хамгаалалтын бүсэд барилга байшин барьж, хашаа, хайс хатгах зэрэг хууль бус үйлдлүүд байдаг байна. Тодруулбал, Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га байхаас 51669 м.кв, Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүс хоёр га байхаас 10855 м.кв, Гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүс 1.7 га, байхаас 9675 м.кв, Дамбадаржаа хийдийн хамгаалалтын бүс 10.5 га байхаас 45243 м.кв болж тус тус хэмжээ нь багассан гэсэн мэдээ Нийслэлийн газрын албанд ирсэн байдаг аж.
Үүгээр ч зогсохгүй Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсэд барилга байшин, гэр хороолол, автомашин засвар, шатахуун түгээх станц, машин худалдах талбай, зочид буудал, худалдаа үйлчилгээний зэрэг олон газар байгуулжээ. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1, 17.9 дэх заалтад дээрх түүхэн дурсгалт газрыг хэрхэн хамгаалах талаар тодорхой заасан байдаг ч зөвхөн цаасан дээр л үлдсэн бололтой. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад "Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар газар олгосныг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар хүчингүй болгож байсан.
Энэ мэтийн ажил хийж байгаа" хэмээсэн. Гэвч Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд 2000 онд баригдсан нэг давхар барилга өнөөг хүртэл байсаар. Харин мэргэжлийн хяналтын газраас энэ талаар тайлбарлахдаа "Нийслэл дэх хамгаалалтын бүсэд газар олгосон зөрчлийг арилгуулах, үл хөдлөх дурсгалын кадастрын зураглалыг Газрын мэдээллийн санд оруулах албан шаардлагыг Нийслэл, дүүргүүдийн Газрын албанд хүргүүлсэн" гэсэн юм.
наймаан үргэлжлэл
ЗАСАГ ДАРГАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ПАДЛИЙГҮЙНийслэлд хамгийн ашигтай наймаа газар болохыг үе үеийн хотын захирагч нар нотлохоороо л нэг болсон. Дээр дооргүй мэддэг атлаа арга хэмжээ авахуулсан дарга нэгээхэн ч байхгүй. Тийм болохоор одоо ч үргэлжлүүлэн худалдсаар л байгаа. Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын амьдран байсан Ногоон ордныг түүхийн үнэт үзмэр хэмээн үзэж төрийн тусгай хамгаалалтад авсан нь санамсаргүй хэрэг биш буй заа. Тийнхүү 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын 96 тоот тогтоол гарч”… Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоосугай” хэмээн шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолын хоёрдугаар заалтад” Хамгаалалтын бүсэд түүх , соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгасугай” гэжээ. Тоггоолын хавсралтанд 5,7 га газрын зургийг тод хараар хүрээлэн тэмдэглэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Хууль”-ийн 16.6 дахь заалтыг Засгийн газар биелүүлсэн байна. Гэтэл Засгийн газрын тогтоолыг Засаг дарга Д.Загджав гэж нөхөр үл хамгаалалтын бүсийг таллаад зарчихсан байх юм. Бас болоогүй энэ хууль бус наймаандаа ХУД-ийн шүүхийг ч оролцуулж дөнгөсөн нь баримтаар үлдэж. Оролцсон гэхийн учир нь 2008 оны долдугаар сарын 4-ний өдер ХУД-ийн шүүх хуралдаж 523 тоот захирамж гаргажээ. Иргэний хэрэг болохоор хэн нэгэн хүний нэр ус бичдэггүй юм байлгүй, нэхэмжлэгч ХУД-ийн Засаг дарга, газрын алба, хариуцагч “Ван Трейд” ХХК гэж томьёолжээ. Нэхэмжлэгч тал “Ван Трейд” ХХК нь ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “АПУ” ХХК-ийн зүүн талд газар эзэмшүүлэх, барилга байгууламж барих талаар ямар нэг захирамж шийдвэргүйгээр, өөрсдийн дураар нэг давхар хоёр ширхэг тоосгон барилга барьсан юм.
Иймд “Ван Трейд” ХХК-ийн хууль зөрчиж барьсан барилгыг буулгаж газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. Харин хариуцагч буюу “Ван Трейд” ХХК: “Ван Трейд” ХХК 1998 онд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан хоёр барилга үл хөдлөх хөрөнгийг манай компани ХУД-ийн Засаг даргын 1997 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 1\270 тоотыг үндэслэн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот байгуулалт инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 1998 оны арванхоёрдугаар сарын 25-ны 2М165 тоот зөвшөөрлийн дагуу орчны тохижилтыг бүрэн хийж, зам талбай шинээр тавьж, шинэтөмөр хашаа барьж хашсан бөгөөд 507 ,000 ам.доллар, 428 сая төгрөгийн зардал гаргасан юм. Энэ зардлыг зээлийн хөрөнгөөр бүрдүүлж ажилласан.
ХУД-ийн Засаг даргын зүгээс манай компанийг дурдсан газрын тохижилтыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж, зам талбай, үйлдвэрлэл үйлчйлгээний барилга барьж ашиглалтад оруулсны дараа газар эзэмших эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн боловч газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй, шийдвэрлэлгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд ХУД-ийн Газрын алба, Засаг даргын эс үйлдлээс болж учирсан хохирол болох нэг тэрбум 255 сая 890481 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Дээрх хоёр нэхэмжлэлээс харвал хууль болон Засгийн газрын тогтоол ХУД-т огт хамааралгүй нь харагдана.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР Ч ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨН ГАРСАН БОЛОЛТОЙ
ХУД-ийн шүүгч Б.Баатар нэхэмжлэлүүдтэй танилцаж байх явцад хоёр тал нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бололтой юм. ХУД-ийн Засаг дарга (Бодвол Д.Загджав биз ээ) “Ван Трейд” 1,2 тэрбум төгрөг нэхэмжлэхээсээ татгалзвал би “Богдын музей”-н хойд талд байх 1,6 га газрыг чөлөөлөх нэхэмжлэлээсээ татгалзаж, газар эзэмших эрхийг олгохоор хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргаж өгсөн байна. Ингээд Баатар шүүгч “… эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн захирамжаа гаргасан аж. Маргалдагч талууд эвлэрч бололгүй яав гэж. Гэхдээ тэд эвлэрэх хүсэлт тавилаа гээд хууль зөрчсөн үйлдлүүдийг нь шүүгч хэрэгсэхгүй болгож болно гэж үү. Эсвэл Баатар шүүгч Түүх соёлын дурсгалт зүйлсийгхамгаалах тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг уншиж амжаагүй байсан ч юм билүү. Шүүгчийн захирамжийг архиваас нь гаргуулж авах далимандаа тус дүүргийн шүүхийн дарга Цогтзандантай уулзаж хэрэг зоригоо танилцуулав. Тэрээр: “Би энд саяхан ирсэн болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ Д.Загджав даргын газар олголттой холбоотой олон гомдол зарга ирдэг. Тэдний нэг болов уу” гээд дээрх захирамжийг хуулбарлуулж өгсөн юм.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДУЛДУЙДСАН Д.ЗАГДЖАВ ДАРГЫН ЗАХИРАМЖ
Нэгэнтээ шүүхээр хэрэг хэрэгсэхгүй болсон учир Д.Загджав дарга шүүх хурлаас арваадхан хоногийн дараа буюу 2008.07.18-ны өдөр Тазар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 279 тоот захирамж гаргаж “Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хааны музейн хойт талд 16000 кв.метр талбай бүхий газрыг “Ван Трейд” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” хэмээн зарлигдсан байна. Яг л хувийнхаа эдлэн газрыг худалдаж байгаа мэт шүү. Энэ хачирхалтай шийдвэрүүдийн дундаас олон арван саяар тоологдох мөнгө “угаагдсан” гэж эх сурвалжууд хэлж байлаа. Хотын төвийн нэгдүгээр зэрэглэлд багтах, бас төрийн мэдлийн тусгай хамгаалалттай бүс газрыг зүгээр л найр тавиад өгчихөөгүй нь хэнд ч ойлгомжтой. Ямар учраас, юуг үндэслэн энэ газрыгхувийн компанид өгсөн талаар тодруулахаар ХУД-ийн Засаг даргатай уулзвал “Ван Трейд гэж компанид өгсөн байдаг юм. Д.Загджав даргын л газрын наймааны нэг юм шиг байна лээ.
Манай газрын албаныхан мэдэх байх” гэв. Газрын албаны дарга Л.Отгонбаатар “Нэг ийм хууль бус маргаантай асуудал байдаг. Бид газрын зөвшөөрлийг хүчингүй болгуулах асуудлаа өнгөрсөн намар дүүргийн Иргэдийн хуралд тавьж байсан. “Ван Трейд” гэж компани Богд хааны музейнхэнтэй гэрээ хийгээд газрыг нь түр ашигласан юм шиг дуулддаг. Тэгээд хоорондоо маргалдаад шүүхдэлцсэн байх. Тэгээд компаниа өөр нэг газарт худалдсан юм шиг байна лээ. Одоо тэр компанийг нь Д.Миеэгомбо гэж хүн хариуцдаг гэсэн. Уг нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин шүүхиин шиидвэр гарч байж өөрчлөх эсэхийг шийдэх учиртай. Тусгай хамгаалалттай газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх эрх дүүргийн Засаг даргад байхгүй л дээ” гэсэн тайлбар өгөв. Харин дүүргийн ИТХ-ын дарга Н.Энхтүвшин “Наад газрын чинь талаар манай хурал авч хэлэлцээгүй. Гэхдээ маргаантай энэ газрын талаар сонссон. Д.Загджав даргын үед их олон газар хувь хүмүүст болон компаниудад худалдагдсан байдаг юм. Тийм захирамжуудыг бид судалж, шалгаж байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол 2009.09.23-нд гарсан байгаа.Тэр тогтоолд”… нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор… эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг хавсралтаар тогтоосугай” гэж заасны дотор Богд хааны музейн зүүн талын цэцэрлэгт талбай” гэж оруулсан байсан. Засгийн газрын тогтоолоор заасан 5,7 га газраас 1,6 иь хасагдсан гэсэн үг. Засгийн газрын 2001 оны тогтоол хэвээрээ л гэж бид ойлгож байгаа ” гэлээ.
“Богд хааны ногоон ордон”-ыхон дуугүй суухгүй гэнэ
Музейн захирал О.Мэндсайхантай уулзлаа. “Би музейн захирлын үүрэг гүйцэтгэгч. Гэхдээ наад газрын чинь талаар холбогдох газруудад танилцуулаад хөөцөлдөж байна. Монгол Улсын маань түүхийн чухал газар шүү дээ. Ийм газруудыг хамгаалалтад авах тухай хуулийн нэр өөрчлөгдөж “Түүх соёлын өвийг хамгаалах тухай” гэдэг болсон. Энэ хуулиар л ажиллах ёстой. Засгийн газрын тогтоолоор манай музейн эзэмшил газар 5,7 га байх учиртай. Саяхан бид кадастрын зургаа гаргуулсан чинь 5,4 га болчихсон байна лээ. Хуулийн 17.6,17.7-д зааснаар энэ газар болон соёлын өвийг Нийслэлийн захирагчийн алба хариуцахаар заасан. Хариуцаж хамгаалах үүрэгтэй болохоос хэн нэгэнд эзэмшүүлэх ч юм уу, газраас нь хасаж танах эрхгүй гэсэн үг шүү дээ. Гэтэл Билэгт дарга гаргасан захирамжиндаа ордны хойт талын хэсгийг хассан байгаа юм. Музейг тойруулан барьсан ногоон модон хашаа гэхэд өнгөрсөн зуунд баригдсан тэр л хэвээрээ байдаг юм. Гамингууд ордон руу дайрахдаа буудсан сумны нүхнүүд нь хүртэл хадгалагдаж байгаа. Одоо бол зөвхөн урд талаас бусад нь хувь хүмүүст худалдагдчихсан.
Гал усны аюулаас хамгаалсан ямар ч зүйлгүй байгаа нь түүхийн дурсгалт зүйл устаж үгүй болох аюул дагуулж байна. “Наймдугаар хутагт сан” гэж төрийн бус байгууллага байдаг юм. Төрийн шагналт барималч Л.Ранхуяг, лам Ж.Дэлгэрмөрөн гэж хоёр хүн санаачлан Ногоон ордонг хамгаалах , засаж сайжруулах зураг төсөл гаргаад гурван жил хөөцөлдөж байгаа. Нийслэлзэс хөрөнгө гаргахаар болж байгаа дуулдсан. Харамсалтай нь зураг төсөлд тусгагдсан хойт хэсэг хувь хүнд шилжсэн. Пивоны үйлдвэр, баар цэнгээний газар болохдоо хүрчихсэн байдаг. Бид Мэргэжлийн хяналтынхантай хамтраад хөөцөлдөж байгаа. Түүхийн энэ их өв хувийн байгууллагын хашааны нэг хэсэг болоод байж таарахгүй биз цээ. Манайхан ХЗДХЯ-нд хандаж лавласан. Засгийн газрын тоггоол хүчинтэй хэвзэрээ гэсэн хариу өгсөн. Тэр албан тоот Нийслэлийн газрын албанд очсон байгаа” гэв.
МУЗЕЙГЭЭ ШАР АЙРАГНЫ ГАЗАР БОЛГОЧИХВОЛ ЯАСАН ЮМ
Музейн ард баригдаж буй шар айрагны үйлдвэр болон машины зогсоолын зургийг авах гэтэл хамгаалагч нь оруулсангүйгээр барахгүй амжиж авсан хэдэн зураг бүхий зургийн аппаратыг маань булааж авахаар хүч хэрэглэж үзэв. Хамгаалагчийн буруу ч гэж юу байхав. Дарга нар нь тийм үүрэг өгсөн биз. Гэхдээ л тагнуулын ч юм уу террорист үйл ажиллагаа л явуулах гээгүй юм бол сүр үзүүлээд байх шаардлагагүй л баймаар. Ямар боловч “Богдын Ногоон ордон”-ы нэг хэсгийг УИХ-ын гишүүн Д.Загджав таван жилийн хугацаатай “худалдсан” болох нь үнэн аж. Бас болоогүй УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэсэгт Ахмадуудын цэцэрлэгт хүрээлэн байгууллаа хэмээн зарлаж багагүй хөрөнгө мөнгө дүүргээс гаргуулан тохижуулсан гэж байгаа. Хөгшид бөөн баяр энд нарлаж, тоглож, биеийн тамирын дасгал хийж сэтгэлээ сэргээжбайжээ. Тэгсэн нэг л өдөр төмөр хашаагаар хүрээлж аваад хөгшдийг орох эрхгүй болгочихсон байгаа юм. Ингээд тэдгээр хөгшид Д.Загджавт хууртсандаа амаа барихын зэрэгцээ хэвлэлд хандсан нь энэ л дээ. Музейгээ хаах уу, эсвэл шар айрагны газар болгох уу Ё.Отгонбаяр сайд аа?

Богд Хааны Ордон музей нь Олноо Өргөгдсөн Монгол улсыг тунхаглаcны 100 жилийн ойг угтан олон бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний нэг нь өөрийн баялаг сан хөмрөгт түшиглэн гаргаж буй сэдэвчилсэн цуврал үзэсгэлэн юм.
“Урлалд шингэсэн гэгээрэл” үзэсгэлэнг энэ сарын 10-наас 11 сарын 1 хүртэл гаргах юм байна. Монголын шүтээн урлалын гайхамшигт өв уламжлалыг олон нийтэд, нэн ялангуяа оюутан сурагчдад хүргэх, танин мэдэхүйн нэгэн өвөрмөц хичээл болгох зорилгын үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа аж.
Сонгодог шүтээн зураг нь бурхны шашны урлахуйн ухааны нэгэн ай савд багтах хийгээд бүтээхүйн утга, барил нь төгс гэгээрэлд хүргэх зам мөртэй шүтэн барилдах учиртай ажээ. Шүтээн зургийн өнгө дүрслэл, зурлага татлага бүхэн тодорхой утга санааг агуулж, гоо сайхны төгс чанарыг илэрхийлдэг. Монголчууд бурхан зурагт Түвдийн зураг урлалын үндсэн тигийг баримтлахын зэрэгцээ өвөг дээдсийн өв соёлын уламжлалыг шингээж, урлаачийн билгэ авъяас, ур ухааны илэрхийлэл болсон төгс бүтээлүүдийг туурвижээ.
Монгол шүтээн урлалын уламжлал нь анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын үеэс эхтэй бөгөөд VIII Богд Жавзундамбын үеийг хүртэлх хугацаанд утгат чанар, ур хийцээрээ гайхагдсан хүн төрөлхтний урлал туурвилийн охь болсон шүтээнүүд бүтээгджээ.
Лавчин барималч нар шүтээний бурхдыг урлахдаа мөнгө, гууль, зэсийг алтаар шарж цутгаж, хөөх зэргээр үлэмж хэмжээгээр бүтээж байжээ. Уран дархчууд шашны зан үйлд хэрэглэдэх завьяа, зулын гол, хөгжмийн зэмсгийг мөнгөөр чимж уран гоёмсогоор урлаж ирсэн. Түүнчлэн монголчууд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ ч мөнгө, гууль, зэс зэрэг материалаар ашиглан уран сайхан, өнгө үзэмж төгөлдөр эдлэл хэрэглэлийг урлан хэрэглэж байсны жишээг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс бэлхнээ харж болох юм байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын үед хамаарагдах шүтээн урлалын гайхамшигт бүтээлүүдээс гадна өнө эртнээс уламжлалтай шүтээн урлал эдүгээ цагт хэрхэн шинэчлэгдэн хөгжиж байгааг таниулахын үүднээс бурханч лам, Монгол улсын урлагын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбатын шавь Д.Ухаанзаяа үүсгэн байгуулж, хөгжүүлж буй урлахуйн ухааны “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн уран бүтээлүүдээс дэлгэн толилуулах юм байна.

| Богд хааны ордон музейн “Амгалан энхийн хаалга”- ны тухай | | |
| Даваа, 2010 оны 11 сарын 29 | |
Амгалан энхийн хаалгыг 1912-1919 онд VIII Богд Жавзандамба Агваанлувсанг төр шашны хэргийг хослон барих хаан болсонд зориулан уран барилгын “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зураг төслийг зохиож, барилгын ажилд халх дөрвөн аймгаас таван хүнийг томилжээ. Тэдгээр ардын уран барилгачид энэ хаалгыг нэг ч хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээгээр барьсан байна. Монголын мужаанууд аливаа зүйлийг хийхдээ оньс сүлжээгээр хийхийг чухалчилдаг байсан нь нүүдэлчин амьдралдаа зохицуулахыг эрмэлздэг байжээ. Амгалан энхийн хаалганаас эхлэн бусад сүмүүдэд хийгдсэн хаалгуудад гоёл чимэглэл, хээ угалз, урлагийн өвөрмөц хийц байдал ба дорно дахины Буддын шашинтай орнуудын тэр үеийн үлгэр, домог, утга зохиолын онцлог ихээхэн хадгалагджээ. Жишээ нь: Хаалга сүмийн барилгуудын нүүрэн талд нь Тансан ламын жуулчлалын хэсэг, Гэсэрийн тууж, эвтэй дөрвөн амьтан, 8 тахил, 4 хүчтэн зэргийг дүрсэлсэн байдаг. |
Богд хааны ордон болохгүй хүмүүсийн гарт өртөхөд бэлэн байна
Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллого явагдаж байгаатай холбогдуулан УМХГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсээс 2008 оны аравдугаар сарын 6-ны өдөр Богд хааны нь үл мэдэгдэх иргэн, аж ахуйн нэгж тоосгоор хашаа барьж эхэлсэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн "хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол барьж эхэлсэн хашааг буулгуулж талбайг чөлөөлөх, Богд хааны ордон музейн хашааны баруун хойд талд тулгаж тавьсан контейнерүүдийг хамгаалалтын бүсээс гаргаж, улсын хамгаалалттай түүх, ордон музейн сан хөмрөгийн хамгаалалтын байдалд гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтаар тус музейн сан хөмрөг 2008 оны аравдугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ломбогүй байсны дээр, хяналтын арваад камер зургадугаар сараас хойш ажиллаагүй зөрчил илэрлээ.
Монголын түүх, соёлын өв болох урлагийн хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгал Богд хааны ордон музейн барилгын цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан аж.
Тус музейн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон.
Гэтэл Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсэд 2008 оны наймдугаар сард нэр учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн 17.7 дахь заалтыг зөрчиж байгаа юм. Музейн хашааны баруун хойд талд тулган олон тооны контейнерүүдийг эгнүүлэн тавьсан нь музейн сан хөмрөгийн аюулгүй байдлыг алдагдуулж байхад Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолын 2 дахь заалтад " Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглох арга хэмжээ авахыг орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай" гэсэн заалтын дагуу дүүргийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээ авахгүй байна.
Иймд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах зорилгоор шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн10.9.8-д заасныг үндэслэн Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсэд соёлын үл хөдлөх дурсгал, музейн сан хөмрөгийн хадгалалт- хамгаалалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах арга хэмжээ авах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1 дахь заалтаар Засаг даргад өгөгдсөн үүргийн хүрээнд, Богд хааны ногоон ордоны хамгаалалтын бүсэд 2001 оноос өмнө баригдсан хоёр барилгын асуудлыг БСШУЯ, Нийслэлийн Засаг даргад зохих хууль тогтоомжид нийцүүлэн тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээг авах зэрэг шаардлагыг УМХГ-аас Хан-Уул дүүргийн засаг дарга Д.Занданбатад хүргүүлжээ. Гэтэл эрхэм засаг даргатан УМХГ-ын шаардлагад эгдүүцсэн үү, эсвэл Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсэд газар авсан этгээдээ дийлээгүй юу, өнгөрөгч амралтын өдрүүдээр хашаагаа барьж дуусгасан байна. Удахгүй Богд хааны ордон музей дэндүү хуучных юм, оронд нь орчин үеийн өндөр шилэн барилга барьчихая гэж мэдэх нь. Албан бус мэдээллээр Богд хааны ордон музейн газраас дээрэмдэж байгаа их мэдэлтэн нь АПУ компани гэнэ.

Богд гэгээн хулгайлагдсан нь
Унгерний эхний оролдлого бол 1920 оны 9 дүгээр сарын 24нд Өргөө рүү дайран орсон явдал байлаа. Түүний 2700-3000 орчим цэргүүд, хотыг хамгаалж байгаа илт давуу хүчтэй Хятадын 10,000 цэргийг хөөн гаргана гэдэг боломжгүй зүйл байсан учир 11 дүгээр сарын 7 нд ялагдалаа хүлээн зөвшөөрч цэргүүдээ одоогийн Хятадын Өвөр Монголын нутаг дахь Хөх нуур /Далай нуур/ луу татаж аваачжээ. Түүний арми хуарагнан буудаллах хооронд Унгерн Баруун Монголд очиж Монголын язгууртны төлөөлөгчидтэй уулзсаны дотор Цэцэн Хан өөрөө, тухайн үед зүүн Монголчуудын харъяанд байсан Хөх нуурын орчмын газар нутгийг захирч байсан Цэцэн Ханы захирагч нар байлцжээ.
Удалгүй Өргөө руу дахин довтлохоор хуйвалдан нууцаар бэлдэж, Монголын нутаг дэвсгэрээс Хятадуудыг хөөн гаргаж тусгаар улс байгуулна гэсэн эцсийн зорилго тавьжээ. Наймдугаар Богд Гэгээн Монголчууд хувьд аль эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч төдийгүй шинээр тусгаар тогтнох Монгол Улсын хаан болно гэдэг нь илэрхий зүйл, хэн ч маргашгүй үнэн байлаа.
Наймдугаар Богд Гэгээн Жавзандамба хутагтын 23-р дүр тухайн үед Хятадуудаар дүүрэн байсан Өргөө хотод амьдарч байсан бөгөөд үнэн хэрэг дээрээ Хятадын эрх баригчид гэрийн хорионд байлгаж байжээ. 1920 оны өвлөөр- Барон Өргөө рүү зэвсэглэн халдсаны дараа, гэвч хадгалагдан үлдсэн он тооллын баримтаас харахад хугацааны хувьд эргэлзээтэй байдаг- Гэгээнтэнийг ордон өргөөнөөс нь албадан нүүлгэж хатуу хяналт хамгаалалтын дор хот доторх цэргийн хуаранд байрлуулсан байдаг. “ Энэ нь Өргөөгийнхний хувьд цэлмэг тэнгэрээс аянга буухтай адил зүйл болж бүгд ямар нэгэн ер бусын үйл явдлыг хүлээх боллоо” гэж Першин гэгч тухайн үед Өргөөд амьдарч байсан нэгэн бичиж үлдээжээ.Тэр цааш бичихдээ:
Хэн ч түүний яагаад баривчлагдах болсон учир шалтгааныг ойлгохгүй байлаа. Үүнийг Хятадын генералууд өөрсдийн хүч чадал, ач холбогдлыг олон түмэнд үзүүлж хэрэв хүсвэл ямар ч ял зэмгүйгээр бүхнийг хийж чадна гэдгээ ойлгуулахыг зорьсон хэмээн таамагладаг. Мөн үүний хамт эдгээр генералууд бусдад сургамж болгох, хэрвээ Наймдугаар Богд Гэгээнтнийг ямар нэгэн ёслол хүндэтгэл үзүүлэлгүйгээр хорьж цагдаж байгаа юм чинь бусад хүмүүсийн хувьд асуулт ч байхгүй байх нь гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр зорьж байсан байх хэмээн таамагладаг.
Хот хамгаалж байсан цэргүүд сахиус шүтээн нь цэргийн хүчний өмнө ямар ч ач холбогдолгүй зүйл бөгөөд эцсийн дүнд лам нарын уншлага шившлэгийн гингэнэсэн дуун, эвэр бүрээний нүргээн энэ бүгд нь айж эмээхээр юм огт биш гэж итгэж байсан бололтой.
Арван таван өдрийн дараа Богд Гэгээнд Өвлийн ордондоо буцаж залрахыг зөвшөөрсөн боловч гэрийн хорионд байлгаж байгаа нь хэн бүхэнд илэрхий, Хятадын удирдлагуудын гарт байгаа барьцааны хүн нь болж байлаа. Өвлийн ордоны дотор Богд Гэгээн өөрийн бие хамгаалагч, бараа бологч лам нараараа хүрээлүүлж байсан боловч гадна талаараа тусгай даалгавар бүхий 350 цэрэг тогтмол харуулд гарч байжээ.

Өргөө рүү хийх довтолгоонд бэлдэхдээ өнөөдөр Налайх хот гэгдэх болсон нийслэлээс15 милл орчим зайд орших тэр газар армиа нүүлгэн аваачжээ. Бароны хамгийн түрүүн анхааралдаа авсан зүйл нь Наймдугаар Богд Гэгээний амь насыг аюулгүй байлгах, цаашилвал Өргөө рүү дайрах тулалдаанд Хятадын талд түүний биеийг тохиролцоо хийх хэрэгсэл болгон ашиглуулахгүй байх явдал байлаа. Дмитрий Алёшин Унгерн Штернбергийн армид Цагаан Оросын хөлсний цэрэг байсан дараа нь болж өнгөрсөн үйл явдлын тухай ихэд өндөр үнэлэн магтаж илтгэл бичихдээ “Буддаг бид өөрсдийн талд авах нь маш чухал байлаа, энэ нь бүх Монголчуудыг өөрсдийн талд оруулах боломж хэмээн тооцоолж байлаа” хэмээжээ. Першин мөн төстэй зүйл хэлсэн байдаг.
Унгерний хувьд Богд Гэгээнтнийг Хятадын эрх мэдэлтнүүдэд сүүлчийн мөчид барьцаалагдах вий хэмээн туйлын ихээр санаа зовиносон нь зүй ёсны хэрэг байлаа. Хэрвээ ийм зүйл болвол Хятадууд Монголчуудад хандан юуч шаардаж болох бөгөөд Богд Гэгээнтэнийхээ төлөө тэд ямар ч буулт хийхэд бэлэн гэдэг нь мэдээжийн асуудал байлаа.
Богдын ордоноор зочилсон нь
Богд хааны ордоноор зочиллоо. Yнэхээр гайхамшигтай сайхан тvvхийн дурсгал гэхээс єєр хэлэх vг алга. Хэрэв зочилж амжаагvй бол та ч гэсэн зочлоод vзээрэй гэж зєвлєх байна. Ингээд Богд хааны ордоны талаар єгvvлье.
Монголын шашин төрийг хослон баригч Жавзандамбын (1869-1924) дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэжээлин буюу Билгийг хөгжүүлж бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн 1906 онд дуусгажээ. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лавиран сүмүүдийг барьсан байна.
Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгосон байна. Оросын 3 Николай хаанаас 8-р богдод бэлэглэсэн барилгын зураг төсөлөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьсан. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан, хатан Дондогдулам нарын эдлэж хэрэглэж байсан зүйлс байдаг.
Ямпай хаалга (Халхавч хаалга): Билгийг хөгжүүлжэн бадруулагч сүмийн өмнө талд хүндэтгэлийн тэмдэг болгож өмнөд буюу халхавч хаалга түүний хоёр талд пайлуур буюу чулуун багана босгосон. Халхавч хаалган дээр хос луу, түүнийг тойруулан Монгол орны байгалийн баялаг уул усны төлөөлөлийг уран гоёмсогоор дүрсэлсэн.
Асар хэлбэрт хаалга (ямба ёслолын хаалга): Энэ нь 3 хаалганаас бүрдэх бөгөөд гол хаалгаар нь богд хаан өөрөө, зүүн хаалгаар тухайн үеийн аймгийн хан, шашин төрийн ямбатан, хамба, цорж, ноёд болон гадаадын зочид, баруун хаалгаар хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
Шөргөн хайс: Сүмийн зүүн өмнө талд ямба хүндэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн.
Тугны мод: Амгалан энхийн хаалганы зүүн баруун талд босгосон. Шарын шашны баяр ёслолын үеэр баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугыг тус тус мандуулдаг.
Андимэн хаалга (Амгалан энхийн хаалга): 8-р Богд Жавзандамбыг төр шашны хэргийг хослон баригч хаан болгосонд зориулж 1912-1919 онд босгосон. Зоригт цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тээжаан нарын шилдэг уран барилгачид уг хаалгын зураг төслийг зохион гаргасан. Нэг ч хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглан босгосон. Махранзын сүм (дөрвөн их хааны сүм): Энэ сүмийн хаалганы дээд талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” гэж Санскрит, Түвд, Монгол, Манж хэлээр бичсэн байдаг. Буддын шашны номлолоор Ёлхосүрэн, Жамъянсан, пагжийбуу, Намсрай гэсэн гал, ус, газар, тэнгэр дөрвөн махбодийн эзэд буюу дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг ба эдгээр нь бурхан багшын шашныг элдвээс сахин хамгаалдаг гэсэн домогтой.
Жин, хонх, жин хэнгэрэгний сүүдрэвч (равса): Богд хааны ордонд жил бүр одод тэнгэр лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн хоёр их тахилга үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр лусын эздэд зориулж хонх, хэнгэрэг дэлддэг байсан. Мөн богд хаанаас залрах үеэр буу 3 удаа тавьж, сангийн бүрээ татмагц 7 удаа цонх цохиж, хэнгэрэг дэлддэг байсан. Хурал ном баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
Эрдэм итгэмжит сүм: Сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм, Найдан сүмд жил бүр зуны сүүл сард дэчингалба дацангаас 8-16 лам ирж Богд хааны нас буяны мөрд зорилан “Найдчог” хурдаг байсан. Одоо энэ сүмд шашны хурал номын үеэр хэрэглэдэг хөгжим тансаг болон Бизьяа, Аюуш, Цагаан дарь эх буддын шашныг залгамжлагч Зонхува Лувсандагва түүний шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун зүүн талд орших жижиг сүмд богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир, сонвон нар ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв.
Одоо баруун талын сүмд 19-р зууны эцсээс 20-р зууны эхэн үеийн урчуудын зээглэн нааж торго хоргойгоор урласан бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна.
Зүүн талын сүмд мөн үеийн зураачдын эрдэс чулуу, шороон будгаар зурсан танка, зургууд бурхны хөргүүдийг тавьсан.
Ногоон лавиран буюу түүний өмнө талын хоёр Жотхан сүм: 8-р Богдын гол шүтээний сүм ба Богд өөрөө зуны цагт өдөр бүр бясалгал хийж байсан. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн 21 дарь эх, бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ. Баруун талын сүмд дээр үед аймгийн ван, хан, гүн, бэйс, бэйл, шадар сайд нар байрлаж байсан ба сүүлийн үед богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан. Одоо энэ сүмд 19-20-р зууны эхэн үеийн Монголын урчуудын бүтээсэн гуулин цутгамал, хөөмөл, шуумал, баримал, сийлбэр зэргийг дэлгэн тавьсан.
Зүүн талын сүмд тэр үед хутагт хувилгаан, цорж, хамба, ёнзон зэрэг, Богд хааны бараа бологсод байрлаж байсан ба Богдын олон түм бум хүлгэн судрууд бүхий номын сан байсан. Одоо энд богдын хэрэглэж байсан судар ном, судрын бар, бурхдын хэв, бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг сүмийн загвар зэрэг бий.
Хувцасны сангийн байшин: 1913 онд өвлийн ордны өмнө талын хананд тулгаж хувцасны сангийн гэглэх жижиг байшинг барьсан. 1915 онд Богд хааны шар ордон шатсан тул түүний хувцасны сангуудад байсан хувцас эрдэнийн эд зүйлсийг ногоон ордонд шилжүүлэн авчирсан.
Эдгээр уран барилгын чуулгаас богдын ногоон ордон бүрдэх ба зарим нь үлдсэнгүй. Богд хааны ногоон ордны барилгын хэв маягууд Хятад хэв маягтай ба барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн. Ногоон ордны гол хаалга сүм дугануудын гадна доторх талд буддын шашин зан үйл, үлгэр домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз, сийлбэр баримлаар чимэглэсэн байдаг.

Монголын шарын шашны тэргyyн VIII Богд Жибзундамбад зориулж "Билгийг хєгжyyлэн бадруулагч хийд" буюу Ногоон ордон гэж нэрлэж ирсэн уран барилгын цогцолборыг 1893-1903 онд барьжээ. 1911 онд Олноо єргєгдсєн Богд хаант Монгол Улс байгуулагдаж VIII Богд Жибзундамба Монголын шашин тєрийг хослон баригч хаанаар єргємжлєгдєж 1921-1924 онд Шашныг тэргyyлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад 1924 онд 55 настайдаа євчний улмаас таалал тєгсчээ.
Музейн цуглуулга дотроо : Цутгамал бурхад, шороон будган уран зураг (танка), торгон зураг (зээгт наамал), модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зyйлс, амьтны чихмэл, тєрєл бyрийн цуглуулга, туслах эд зyйлс, уран барилга гэсэн 12 ангилалд хуваагддаг.
Богд хааныг нас барсаны дараахан тyyний эзэмшилд байсан тyyх, соёлын дурсгалт зyйлийг музейд зориулан шилжyyлэн улмаар Богдын Євлийн ордонд музейг єргєтгєн байгуулах шийдвэр гарсан байна. Ийнхyy Монголд анх Yндэсний музей yyсэн байгуулагдсан тyyхтэй.2000 оноос єнєєг хyртэл БХОМ гэж биеэ даан yйл ажиллагаагаа явуулж байна.
Эдyгээ БХОМ нь 2 га орчим талбай эзэлсэн Зуны мєргєлийн 7 сyм, Євлийн ордон гэсэн 2 давхар европ маягийн барилга бyхий yндсэн хоёр хэсгээс бyрдсэн улсын томоохон музейн нэг билээ. Тус музейд XVII-XX зууны эхэн yеийн Монголын хаант тєр, шашны тyyх, урлаг соёлын давтагдашгїй хосгyй yнэт дурсгалууд, тухайн yед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд єндєр гэгээн Занабазар, тyyний сургуулиар урлаж бyтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будган зураг, цаасан шуумал болон VIII Богд Жибзундамба, тyyний хатан Дондогдуламын ємсєж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад, дотоодын зочид тєлєєлєгчид єргєсєн бэлэг дурсгал, худалдан авсан эд зyйлс зэргийг музейн yзмэр yзyyллэгт дэлгэн тавьснаас гадна сан хємрєгт хадгалагдаж байна.
БХОМ-н yзмэрийн цуглуулга нь Богд хааны эзэмшилд байж байгаад тyyнийг нас барсны дараа музейд шилжиж ирснээрээ онцлог бєгєєд бyтээлyyдийн ихэнхи нь Хааны ордоны урлаг, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд зyйлсийг эх оригналаар нь хадгалж байдгаараа онцлогтой.
Музейн цуглуулга дотроо : Цутгамал бурхад, шороон будган уран зураг (танка), торгон зураг (зээгт наамал), модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зyйлс, амьтны чихмэл, тєрєл бyрийн цуглуулга, туслах эд зyйлс, уран барилга гэсэн 12 ангилалд хуваагддаг.БХОМ нь yзмэрээ дотор нь хосгyй yнэт, yнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хуваадаг. 2003 оны байдлаар хосгyй yнэт yзмэрт 68 ш, yнэт yзмэрт 23 ш yзмэр тус тус бyртгэгдсэн байна. Цаашид дээрхи тоон yзyyлэлтyyд єсєх болно. Хосгyй yнэт yзмэрийн тоонд Г.Занабазарын єєрийн урласан болон Г.Занабазарын сургуулийн алт шармал цутгамал бурхад, Хyрээний нэрт уран зураачдын урласан шороон будган бyтээлyyд, тyyний дотор Жyгдэрийн Нийслэл Хyрээг 1912 онд харуулсан зураг, Монголын орчин yеийн уран зургийн эх суурийг yндэслэгч Марзан гэж алдаршсан Балдуугийн Шаравын бyтээлyyд зyй ёсоор ордог. Yyний зэрэгцээ хааны ордны дэргэд ажиллаж байсан урлаг, уран сайхны єндєр тєвшинд бyтээсэн уран хатгамалчдын шyр, сувд бусад yнэт чулуун шигтгээ чимэг бyхий зээгт наамлууд, Богд хааны болон хатан Дондогдуламын ємсгєл хувцас хунар, гоёл чимэглэлyyд бас багтдаг.
Цагийн хуваарь:
Зун: єдєр бvр 9.30-17.30
євєл: Лхагва, Пvрэв гарагаас бусад єдєр ажиллана
Билетийн vнэ: Том хvн 2500 тєг, хvvхэд 300 тєг
Байршил: Хан уул дvvрэг, 120 мянгатын замын урд талд

Богд хааны ордоны музей
Монголын шарын шашны тэргyyн VIII Богд Жибзундамбад зориулж “Билгийг хөгжyyлэн бадруулагч хийд” буюу Ногоон ордон гэж нэрлэж ирсэн уран барилгын цогцолборыг 1893-1903 онд барьжээ. 1911 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдаж VIII Богд Жибзундамба Монголын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөгдөж 1921-1924 онд Шашныг тэргyyлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад 1924 онд 55 настайдаа өвчний улмаас таалал төгсчээ. Богд хааныг нас барсаны дараахан тyyний эзэмшилд байсан тyyх, соёлын дурсгалт зyйлийг музейд зориулан шилжyyлэн улмаар Богдын Өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэр гарсан байна. Ийнхyy Монголд анх Yндэсний музей yyсэн байгуулагдсан тyyхтэй.2000 оноос өнөөг хyртэл БХОМ гэж биеэ даан yйл ажиллагаагаа явуулж байна. Эдyгээ БХОМ нь 2 га орчим талбай эзэлсэн Зуны мөргөлийн 7 сyм, Өвлийн ордон гэсэн 2 давхар европ маягийн барилга бyхий yндсэн хоёр хэсгээс бyрдсэн улсын томоохон музейн нэг билээ. Тус музейд XVII-XX зууны эхэн yеийн Монголын хаант төр, шашны тyyх, урлаг соёлын давтагдашгүй хосгyй yнэт дурсгалууд, тухайн yед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар, тyyний сургуулиар урлаж бyтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будган зураг, цаасан шуумал болон VIII Богд Жибзундамба, тyyний хатан Дондогдуламын өмсөж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдан авсан эд зyйлс зэргийг музейн yзмэр yзyyллэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт хадгалагдаж байна. БХОМ-н yзмэрийн цуглуулга нь Богд хааны эзэмшилд байж байгаад тyyнийг нас барсны дараа музейд шилжиж ирснээрээ онцлог бөгөөд бyтээлyyдийн ихэнхи нь Хааны ордоны урлаг, язгууртны эдэлж хэрэглэж байсан эд зyйлсийг эх оригналаар нь хадгалж байдгаараа онцлогтой. Манай музейн цуглуулга дотроо : Цутгамал бурхад, шороон будган уран зураг (танка), торгон зураг (зээгт наамал), модон сийлбэр, цаасан шуумал, бурхан тахилын эд зyйлс, амьтны чихмэл, төрөл бyрийн цуглуулга, туслах эд зyйлс, уран барилга гэсэн 12 ангилалд хуваагддаг. БХОМ нь yзмэрээ дотор нь хосгyй yнэт, yнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хуваадаг. 2003 оны байдлаар хосгyй yнэт yзмэрт 68 ш, yнэт yзмэрт 23 ш yзмэр тус тус бyртгэгдсэн байна. Цаашид дээрхи тоон yзyyлэлтyyд өсөх болно. Хосгyй yнэт yзмэрийн тоонд Г.Занабазарын өөрийн урласан болон Г.Занабазарын сургуулийн алт шармал цутгамал бурхад, Хyрээний нэрт уран зураачдын урласан шороон будган бyтээлyyд, тyyний дотор Жyгдэрийн Нийслэл Хyрээг 1912 онд харуулсан зураг, Монголын орчин yеийн уран зургийн эх суурийг yндэслэгч Марзан гэж алдаршсан Балдуугийн Шаравын бyтээлyyд зyй ёсоор ордог. Yyний зэрэгцээ хааны ордны дэргэд ажиллаж байсан урлаг, уран сайхны өндөр төвшинд бyтээсэн уран хатгамалчдын шyр, сувд бусад yнэт чулуун шигтгээ чимэг бyхий зээгт наамлууд, Богд хааны болон хатан Дондогдуламын өмсгөл хувцас хунар, гоёл чимэглэлyyд бас багтдаг.
Subscribe to:
Posts (Atom)
Амгалан энхийн хаалгыг 1912-1919 онд VIII Богд Жавзандамба Агваанлувсанг төр шашны хэргийг хослон барих хаан болсонд зориулан уран барилгын “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зураг төслийг зохиож, барилгын ажилд халх дөрвөн аймгаас таван хүнийг томилжээ. 