Монголчууд маань Манж хятадын дарлалд 220 гаруй жил болсон түүхийг та бид сайн мэднэ. Манжаас тусгаарлах санаа бодол монголын нийгэмд газар авч, тэргүүний үзэлт ноёд, сэхээтнүүд, дээд лам хуврага нар нам нийлж, сэм хуйвалдаж эхэлсэн нь 1900-д оны эхэн үе.
Бид 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж ярьж бичдэг. Тэгвэл монгол газар нутгаас манж хятадын төлөөний түшмэл амбан сайд нарыг хөөн гаргаж, улмаар тусгаар улсаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаанд өргөмжилсөн түүхт өдөр бол яах аргагүй 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр билээ.
Харин монголчууд бид энэ өдрийн түүхэн үр дүн, хожмын олон хэрэг явдлын уялдаа холбооны учиг зангилааг төдийлөн гараж дөвийлгөж үзэхгүй явна.
Миний бодлоор энэ өдрийг тусгайлан тэмдэглэх нь монголчууд бидний дунд саармагтаж унтраад байгаа үндэсний үзлийг эргүүлж сэргээхэд хувь нэмэр оруулах, өдөөн дэврээх нэг том шалтаг болно гэж бодож байна.
No comments:
Post a Comment