Thursday, December 23, 2010

Богд гэгээн хулгайлагдсан нь

Унгерний эхний оролдлого бол 1920 оны 9 дүгээр сарын 24нд Өргөө рүү дайран орсон явдал байлаа. Түүний 2700-3000 орчим цэргүүд, хотыг хамгаалж байгаа илт давуу хүчтэй Хятадын 10,000 цэргийг хөөн гаргана гэдэг боломжгүй зүйл байсан учир 11 дүгээр сарын 7 нд ялагдалаа хүлээн зөвшөөрч цэргүүдээ одоогийн Хятадын Өвөр Монголын нутаг дахь Хөх нуур /Далай нуур/ луу татаж аваачжээ. Түүний арми хуарагнан буудаллах хооронд Унгерн Баруун Монголд очиж Монголын язгууртны төлөөлөгчидтэй уулзсаны дотор Цэцэн Хан өөрөө, тухайн үед зүүн Монголчуудын харъяанд байсан Хөх нуурын орчмын газар нутгийг захирч байсан Цэцэн Ханы захирагч нар байлцжээ.

Удалгүй Өргөө руу дахин довтлохоор хуйвалдан нууцаар бэлдэж, Монголын нутаг дэвсгэрээс Хятадуудыг хөөн гаргаж тусгаар улс байгуулна гэсэн эцсийн зорилго тавьжээ. Наймдугаар Богд Гэгээн Монголчууд хувьд аль эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч төдийгүй шинээр тусгаар тогтнох Монгол Улсын хаан болно гэдэг нь илэрхий зүйл, хэн ч маргашгүй үнэн байлаа.

Наймдугаар Богд Гэгээн Жавзандамба хутагтын 23-р дүр тухайн үед Хятадуудаар дүүрэн байсан Өргөө хотод амьдарч байсан бөгөөд үнэн хэрэг дээрээ Хятадын эрх баригчид гэрийн хорионд байлгаж байжээ. 1920 оны өвлөөр- Барон Өргөө рүү зэвсэглэн халдсаны дараа, гэвч хадгалагдан үлдсэн он тооллын баримтаас харахад хугацааны хувьд эргэлзээтэй байдаг- Гэгээнтэнийг ордон өргөөнөөс нь албадан нүүлгэж хатуу хяналт хамгаалалтын дор хот доторх цэргийн хуаранд байрлуулсан байдаг. “ Энэ нь Өргөөгийнхний хувьд цэлмэг тэнгэрээс аянга буухтай адил зүйл болж бүгд ямар нэгэн ер бусын үйл явдлыг хүлээх боллоо” гэж Першин гэгч тухайн үед Өргөөд амьдарч байсан нэгэн бичиж үлдээжээ.Тэр цааш бичихдээ:

Хэн ч түүний яагаад баривчлагдах болсон учир шалтгааныг ойлгохгүй байлаа. Үүнийг Хятадын генералууд өөрсдийн хүч чадал, ач холбогдлыг олон түмэнд үзүүлж хэрэв хүсвэл ямар ч ял зэмгүйгээр бүхнийг хийж чадна гэдгээ ойлгуулахыг зорьсон хэмээн таамагладаг. Мөн үүний хамт эдгээр генералууд бусдад сургамж болгох, хэрвээ Наймдугаар Богд Гэгээнтнийг ямар нэгэн ёслол хүндэтгэл үзүүлэлгүйгээр хорьж цагдаж байгаа юм чинь бусад хүмүүсийн хувьд асуулт ч байхгүй байх нь гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр зорьж байсан байх хэмээн таамагладаг.

Хот хамгаалж байсан цэргүүд сахиус шүтээн нь цэргийн хүчний өмнө ямар ч ач холбогдолгүй зүйл бөгөөд эцсийн дүнд лам нарын уншлага шившлэгийн гингэнэсэн дуун, эвэр бүрээний нүргээн энэ бүгд нь айж эмээхээр юм огт биш гэж итгэж байсан бололтой.

Арван таван өдрийн дараа Богд Гэгээнд Өвлийн ордондоо буцаж залрахыг зөвшөөрсөн боловч гэрийн хорионд байлгаж байгаа нь хэн бүхэнд илэрхий, Хятадын удирдлагуудын гарт байгаа барьцааны хүн нь болж байлаа. Өвлийн ордоны дотор Богд Гэгээн өөрийн бие хамгаалагч, бараа бологч лам нараараа хүрээлүүлж байсан боловч гадна талаараа тусгай даалгавар бүхий 350 цэрэг тогтмол харуулд гарч байжээ.
Наймдугаар Богд Гэгээн

Өргөө рүү хийх довтолгоонд бэлдэхдээ өнөөдөр Налайх хот гэгдэх болсон нийслэлээс15 милл орчим зайд орших тэр газар армиа нүүлгэн аваачжээ. Бароны хамгийн түрүүн анхааралдаа авсан зүйл нь Наймдугаар Богд Гэгээний амь насыг аюулгүй байлгах, цаашилвал Өргөө рүү дайрах тулалдаанд Хятадын талд түүний биеийг тохиролцоо хийх хэрэгсэл болгон ашиглуулахгүй байх явдал байлаа. Дмитрий Алёшин Унгерн Штернбергийн армид Цагаан Оросын хөлсний цэрэг байсан дараа нь болж өнгөрсөн үйл явдлын тухай ихэд өндөр үнэлэн магтаж илтгэл бичихдээ “Буддаг бид өөрсдийн талд авах нь маш чухал байлаа, энэ нь бүх Монголчуудыг өөрсдийн талд оруулах боломж хэмээн тооцоолж байлаа” хэмээжээ. Першин мөн төстэй зүйл хэлсэн байдаг.
Унгерний хувьд Богд Гэгээнтнийг Хятадын эрх мэдэлтнүүдэд сүүлчийн мөчид барьцаалагдах вий хэмээн туйлын ихээр санаа зовиносон нь зүй ёсны хэрэг байлаа. Хэрвээ ийм зүйл болвол Хятадууд Монголчуудад хандан юуч шаардаж болох бөгөөд Богд Гэгээнтэнийхээ төлөө тэд ямар ч буулт хийхэд бэлэн гэдэг нь мэдээжийн асуудал байлаа.

No comments:

Post a Comment